Би Сэр-Одыг Монголын бизнесийн хүрээнийхэнд хүндлэгдсэн нэр хүндтэй, зах зээлийн талаар өргөн мэдлэгтэй, хэлсэн амандаа хүрдэг, ажил хэрэгч бизнес түнш гэдгээр нь мэднэ. Чех Улсын Гадаад Хэргийн яамнаас хэд хэдэн орнуудад Чехийн Бизнесүүдийг дэмжих шинэ төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний нэг шалтгаан нь Сэр-Одын ажлын туршлага зорилго тэмүүлэл байсан бөгөөд тэрээр энэхүү төслийг тэргүүлэх болсонд миний бие баяртай байгаа.
" Сэр Од Монголын Бизнесийн Зөвлөл үүсгэн байгуулагдсан цагаас нь хойш Дэд Захирлын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд МБЗ-ийн өнгөрсөн 6 жилд бий болсон амжилтуудад тэрээр гол үүрэг гүйцэтгэсэн. МБЗ анх байгуулагдахдаа 35 гишүүнтэй байсан бол өнөөдөр 260 гаруй гишүүдтэй Монголын 1400 гаруй ТББ дотроос шалгарсан бизнесийн тэргүүлэх төлөөлөх байгууллагын нэг болжээ. Сэр Од бол хурц гярхай мэдрэмж, авхаалж самбааг хослуулсан итгэлтэй хамтрагч минь билээ. Түүний Монголын бизнесийн болон засгийн газрын холбогдох салбарууд дахь хүндлэгдсэн нэр хүнд нь МБЗ ийн амжилтад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн болно. "
" Сэр Од шинэ тулгар хөгжиж байгаа Монголын зах зээл, эдийн засаг болон хөгжингүй зах зээлийг холбох онцгой гүүрийг санал болгох болно. Тэрээр Монгол дахь бизнесийн боломжуудын талаар бодит мэдлэг мэдээлэлтэйгээс гадна бизнесийн болон бусад бүхий л оролцогч талуудтай өргөн харилцаатай. Сэр Од өнгөрсөн хугацаанд Британи Монголын Худалдааны Танхимын итгэлтэй, хүндтэй хамтрагч нь байсан. "
" Сэр Од бол алсын мэдрэмжтэй, итгэлтэй хүн "
" Бид Сэр Од-той 12 жил харилцаж, хамтарч ажиллаж ирсэн бөгөөд түүний хичээнгүй арга ажиллагаа, гярхай зөн билэг болон ухаалаг чанар үргэлж хүндэтгэл төрүүлж байсан. Сэр Од “юмыг” хийж чадна "